Болдоо "Халиукаад нэг юм тохиолдож. Өрөөнд нь өөрөөс нь гадна нэг хүн байгаад байна гэнэ. Би явахгүй бол горьгүй нь" гээд чи хамт явхуу гэсэн харцаар Зоргийг харлаа. Зориг хэлүүлэтгүй "би хамт явы. Гэхдээ чи намайг эхлээд ажил дээр буулгаад өг. Даргадаа өнөөдөр ажиллаж чадахгүй болсноо хэлэхгүй бол болохгүй. Ядаж байхад энэ утас хайчдаг байнаа" гээд шүүгээгээ уудлан хувцсаа сольж өмсөв. Хоёул Болдоогийн унаж ирсэн машинд суугаад Зоригоогийн ажилруу давхилаа.
Өглөө эрт байсан тул зам харьцангуй чөлөөтэй нэг их бөглөрч гацалгүй ажил дээрээ очив. Болдоо "би Халиукааруу явлаа. Чи араас таксидаад хүрээд ирээрэй. Түргэн явахгүй бол болохгүй нь. Чамайг хүлээж чадахгүй нь уучлаарай гээд" гэхэд Зориг "зүгээр дээ хөгшөөн. Чи түргэн явж үз. Дарга өглөө эрт ирдэг болохоор одоо бараг ирцэн байгаа биз. Орж уулзаад учир байдлыг тайлбарлаж хэлчээд би түргэн яваад очий" гэв. Болдоо ч яваад өглөө. Зориг ажилруугаа орж үүдний харуултай мэндлэхэд харуул өөдөөс нь инээн гараараа даллав. Зориг "күээ энэ өнөөдөр яачаав. Бараг инээдгүй хүн чинь инээж ирээл даллаж гэнэ. Урьд нь ингэдэггүй л байсандаа" гэж бодон лифтэнд суулаа. Тун удалгүй ажлынхаа 20 давхарт гарч танил болсон коридороор явсаар хамгийн мухрын хаалганд очоод хаалгыг зөөлөн тогшиж "уучлаарай" гэв. Дотроос нь "за" гэв. Зориг өрөөн дотогш орвол дарга нь дөнгөж ирсэн бололтой цуваа өлгүүрт өлгөж байгаа харагдав. Энэ өрөөнд тэрээр олон удаа орж байгаагүй бөгөөд орох болгонд ер бишийн эмх замбараатай, цэвэр тохилог байдаг билээ. Даргын том ширээний урд хоёр хажуугаар нь буйдан тавьсан тохилог хурлын ширээ харагдана. Цонхны эсрэг талын хананд дүүрэн ном сэтгүүл, бичиг материалыг цэгцтэй эгнүүлэн өрж бусад тасалгаа болон зарим ном сэтгүүлийн урд нь янз бүрийн орноос авч ирсэн бэлэг дурсгалын зүйлс, жаазтай зурагнууд, спортын хэд хэдэн цом медаль зэргийн эгнүүлэн өрсөн нь үзэсгэлэн мэт харагдана. Мөн даргын ширээний эсрэг талын хананд нэгэн том аквариум байх ба түүнийг тойроод хэд хэдэн амьтны чихмэл хананд тавиур гарган суулгасан нь тэр өрөөний эзнийг ангийн хоббитойг гэрчлэнэ. Зориг "өглөөний мэнд" гэж мэхийн ёслоход дарга нь гайхсан янзтай хараад хариу "өглөөний мэнд" гээд мэхийн ёслоод "Зориго-сан өнөөдөр их эрт ирсэн байх чинь, надтай уулзах хэрэг байгаа юмуу. За суу. Кофе уухуу цай уухуу" гэлээ. Зориг тохилог зассан буйдан дээр суухад дарга ширээний дээд үзүүрт байрлах зөөлөн сандал дээр суулаа. Зориг эхлээд юунаас эхлэхээ мэдэхгүй хэсэг балмагдан "юуу би өнөөдөр бие жаахан муу байнаа. Тэгээд таньд хэлж чөлөө аваад ганц нэг хоног эмнэлгээр явж бие харуулдаг юм билүү гэж бодлоо" гэв. Дарга "бололгүй яахвээ. Өөр орноос ирсэн төлөөлөгчөө өвчтөй болгочихвол би хариуцлагад орно шүү дэ" гээд инээснээ, хэсэг ширээ гөлрөн суугаад намуухнаар "би ажилчдаас сонссоон. Чиний нүүж очсон шинэ байранд нэг асуудал гараад байгаа гэсэн. Энэ тэрэнтэй холбоотой юм биш биз" хэмээн асуулаа. Зориг гайхсан янзтай дарга өөдөө харснаа "тиймээ та сонссон юмуу" гэж асуулаа. Тэгээд тэр байранд орсноос хойш тохиолдох үл ойлгогдох сонин зүйлсийн талаар даргадаа нэгд нэгэнгүй яриад "одоо манай найзын эхнэрт нь аюул тохиолдоод байгаа, би түргэн явж болох уу" гэж асуулаа. Дарга нь яриаг ир л нухацтай сонссоноо "хүн маш их шаналж зовж үхэхээрээ сүнс нь тэр газраа буг болж үлддэг юм гэнэ билээ. Чи тэр байрнаасаа эртхэн нүүсэн нь дээр байхаа. Ер нь хэд хоног амар, зүс царай чинь үнэхээр муу байна" гээд "одоо яв да" гэв. Зориг даргадаа баярласнаа илэрхийлээд бөхийн ёслоод өрөөнөөс гарч явлаа. Өрөөгөөрөө орж хэдэн бичиг цаасаа эмхлээд, өрөөнийхөө утсаар такси дуудаад өөрийнхөө утасруу залгаж үзэх гэснээ нөгөө муухай дуу дахиад гарахаас айж болив. Доошоо буугаад харуулын хажуугаар өнгөрөнгөө "баяртай, би хэд хоногтоо жаахан эмнэлгээр явдаг юмуу. Ирэхгүй байхаа" гэв. Харуул гайхан Зоргийн эргэн тойрон харснаа "аан за баяртай, чамтай хамт явсан нөгөө хүү яасан бэ. Танай дүү юу?" гэж гайхсан янзтай асуув. Зориг "юуун дүү байдаг билээ? Би ганцаараа орж ирсэн шүү дэ" гэлээ. "Тэгээд ч манай хамаатнуудаас энд ямар ч хүн байхгүй, та хүн андуурсын биш биздээ" гэв. Харуул ихэд гайхаж "гүйээ би андуураагүй чамтай хөтлөлцөөд нэг хөх богино өмдтэй цагаан пудволктой хүү орсон шдэ. Би тэр хүүтэй даллаж мэндэлсэн. Тэр хүү харин надруу даллаагүй. Би танай дүү чинь ирээд ажлаа үзүүлж яваа юм байх гэж бодоод" гээд нүд том болон хэлэв. Зоригийн дотор нь арзайгаад явчлаа. Тэгснээ гэнэт санаанд нь нэг юм харван орж "хяналтын камер, хяналтын камер-ийн бичлэгийг үзэж болох уу" гэлээ. Харуул "тэг тэг, бололгүй яахав" гээд "намайг дагаад явнуу" гэв. Зориг харуулыг даган явлаа. Харуул хяналтын өрөөнд дагуулан очоод тэр өрөөний харуулд "энэ хүн сая болсон хэдэн мин бичлэг үзмээр байна гэнэ. Та тус болж болгоонуу" гэлээ. Нөгөө харуул "ямар нэг зүйл алдагдаа юу" гэхэд Зориг "гүййээ, нэг хачирхалтай зүйл болоод" гэв. Үүдний харуул ч баталсан мэт "тийм" гээд толгой дохив. Хяналтын өрөөний харуул "аль хэсгийн камерний бичлэг вэ?" гэв. Зориг "үүдний орох хаалганы камер, 30мин өмнөх бичлэгийг болгоонуу" гэлээ. Харуул ч ёсоор болгож харуулав. Яахын аргагүй гэхдээ хүн гэхэд тас хар, хүн шиг дүрстэй нэг зүйл Зоригтой хөтлөлцөн орж ирхийг хараад хамаг нуруугаар нь хүйтэн оргиод явчихав. Тэгээд "цахилгаан шатны бичлэгийг болгоож болохсон болов уу" гэв. Цахилгаан шатанд нөгөө дүрс мөн л хажууд нь явсаар. Даргын өрөөнд орох гарахад хүртэл хажууд нь байсаар байв. Харин өрийнхөө өрөөнд ороод гарахад алга болсон байлаа. Зоргийн хамаг биений хөлс чийхарч дотроо "намайг дагаад байгаан байналда" гэж шивнэлээ. Тэр үед харуулын богино долгионоор "гадаа нэг такси ирээд эндээс нэг хүн таксины захиалга өгсөн гээд хүлээж байна" гэв. Зориг "би захиалсымаа, та бүхэнд баярлалаа" гээд гайхаж хоцорсон хоёр харуулыг өрөөнд орхиод гүйн гарч таксинд суугаад Халиунаагийн байрлуу хурдлав.
3 comments:
ene yasan hoorhon blog ve. yerdoosoo orj bgaaguim bna.
happy blogging
эээж минь, энэний эхэн, төгсгөл гэж байна уу?
энэнийй чинь эхлэл төгсгөл гэж байна уу даа.
Post a Comment